Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн маргааныг хянан хэлэлцэнэ

Өнөөдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Тус хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ.

Тухайлбал, Улсын дээд шүүх, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохыг хүссэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)