Улсын гуравдугаар төв эмнэлэг ажилчиддаа бодит дэмжлэг болгон 5 ханатай гэр, мөнгөн тэтгэмж зэргийг олгожээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон "Эмнэлэгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих аян"-ы хүрээнд өдөрлөг зохион байгууллаа. Тус эмнэлгийн захиргаа эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласны дүнд нийт ажилчдынхаа 70 гаруй хувьд нь санхүүгийн бодит дэмжлэг үзүүлжээ.
Ингэснээ гурван ажилтанд 5 ханатай гэр, 12 ажилтанд нийт 3.6 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж, нэг ажилтанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний урт хугацааны санхүүгийн тэтгэмж, дөрвөн ажилтны асрамжинд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр, 120 ажилтны хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, 200 ажилтны хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл болон бага насны хүүхэдтэй ажилчдад 500 уут живх зэргийг гардууллаа.
Энэ удаад “Амин Итгэл” НҮ ТББ, “Сүлд Шонхор” ХХК дэмжин ажиллажээ. 










Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)