Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг даалгажээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгасан байна.

Тэрбээр, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдааны дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон. Харин тахимаа өгөхдөө  учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан тул ийнхүү хариуцлага тооцохыг даалгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)