Улсын баяр наадмын энэ жилийн төсөв гурван тэрбум төгрөгөөр батлагджээ

Улсын баяр наадмын энэ жилийн төсөв гурван тэрбум төгрөгөөр батлагдсан байна. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан арга хэмжээ “XIII зуун” цогцолборт болох хэдий ч Төрийн хүндэтгэлийн ёслол болохгүй аж. Мөн нээлтийн тоглолт, Соёлын төв өргөөнд хийгддэг урлаг соёлын арга хэмжээ ч дээрх цогцолборт цомхон хэлбэрээр зохион байгуулагдах нь ээ. Хүйн долоон худаг болон “XIII зуун” цогцолборт иргэдийг оруулахгүй байхаар тогтоод байгаа юм.

Иймд МТХ хамтран шууд дамжуулж үзэгчдэд хүргэх гэж байгаа билээ. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Hero” энтертайнментийн ерөнхий найруулагч Б.Баатар гүйцэтгэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)