Улсын аварга Э.Оюунболд Хэнтий аймгийн "Оны шилдэг амжилт"-ын эзнээр шалгарчээ

Хэнтий аймгийн 2019 оны шилдэгүүдийг тодруулах "Хаан шонхор-2019" шинэ жилийн баярын цэнгүүн өчигдөр болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр "2019 оны шилдэг амжилт"-ын эзнээр Улсын аварга Э.Оюунболд шалгарчээ.

Арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын улстөрчид оролцсон байна.

Сануулбал, энэ жилийн наадамд оролцсон бөхчүүдээс (түүний дотор Э.Оюунболд) допингийн төрлийн бодис илэрсэн тул Баяр наадмын зохион байгуулах комиссоос "Тэдний цол тэмдэгийг нь хураах, 2 жилийн хугацаанд барилдах эрхийг нь хасах” зэрэг шийдвэр гаргахыг Ерөнхийлөгчид уламжилаад буй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)