Улсын Аварга Э.Оюунболд болон допингийн асуудлаар хэн юу ХЭЛЭВ?

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний бөхийн холбооноос мэдэгдээд буй. Энэ талаараа тэрбээр "Миний бие Монгол түмний уламжлалт соёлын нэг, Үндэсний бөхийн спортоор бага наснаасаа эхлэн хичээллэж, өөрийн бүхий л хүчин чармайлт, бэлтгэл сургуулилалт, хичээл зүтгэлээрээ Монгол бөхийн эрхэм Дээд цолыг хүртсэн.

Би тамирчин хүний хувьд Монгол бөхийн дэвжээг шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг, допингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг хүн.

Допингийн эсрэг Үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будилаантуулсан талаарх ам дамжсан яриа бөхчүүд, бөх сонирхогч, дэмжигчид, бөхийн хүрээнийхэнд түгээмэл байдаг.

Иймд эрх бүхий хууль хяналтын байгууллагаар шалгуулан шийдвэрлүүлэхийг хүсье. Энэ асуудлыг би холбогдох чиг үүрэг бүхий хууль хяналтийн байгууллагаар шалгуулахын зэрэгцээ миний сорьцыг будилаантуулсан гэж үзэж өөрийн ДНХ /DNA/-ийн шинжилгээг хийлгэх болно" хэмээн мэдэгдсэн.

Дээрх асуудал нь яг одоо олны хараанд байгаа бөгөөд ард түмэн хэрхэн шийдвэрлэгдэхийг хүлээн сууна. Иймд уг асуудал олныг багагүй цочроосон болохыг нотолсон онцлох пост, жиргээнүүдийг түүвэрлэн хүргэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)