Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болно

Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, мялаалга наадам энэ сарын 18-нд Чингис хотод болохоор товлогдсон байна.

Тодруулбал, энэхүү цолны мялаалга наадмыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар зохион байгуулж байгаа бөгөөд наадмаар хүчит 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан болох аж. Мөн баяр наадмын нээлтийн үеэр үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал болох юм байна. Мөн Баяр наадмын хурдан морины салбар хорооноос Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн аваргын наадамд эрлийз адууг уралдуулахгүй байх шийдвэр гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)