УЛСЫН АВАРГА ШАТАРЧИД БЯМБА ГАРИГТ ТОДОРНО

Шатрын насанд хүрэгчдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн УАШТ Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд эхэллээ. Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит I дунд сургуульд болж байгаа уг тэмцээнийг монгол хүн “Шатрын олон улсын мастер”-ын болзол биелүүлсний 50, Говь-Алтай аймагт Шатрын сургууль байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд явуулж буй.

Говь-Алтай аймаг УАШТ-ийг гурав дахь удаагаа хүлээн авч зохион байгуулж байна. Олон улсын мастер, тус аймгийн Бигэр сумын уугуул Түдэвийн Үйтүмэнгийн төрөлх суманд 1976, 1982 онд Алтай хотод тус тус болж байв. Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Монголын шатрын холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Отгонбагана, гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.

Шигшээ тэмцээнд гурван шатнаас шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин тойргоор өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө. Их мастер, гавьяат тамирчин Б.Хатанбаатар улсын аваргын тэмцээнд 23 удаа оролцож байгаа бол 13 настай, дэд мастер Ү.Агьбилэг, 17 настай Э.Энхнар нар анх удаа насанд хүрэгчдийн шигшээ тэмцээнд шалгарчээ. ОУМ Б.Мөнгөнтуул дөрөв дэх удаагаа эрчүүдтэй оюун ухаанаа уралдуулж байна. Их мастер Б.Хатанбаатар улсын аваргын алдрыг хамгийн олон буюу найман удаа хүртээд байгаа бол Б.Гүндаваа, ОУМ Б.Анхчимэг нар дөрөв, их мастер Д.Шаравдорж гурван удаа улсын аварга болжээ. 16 настай дэд мастер Ү.Үүрийнтуяа, С.Жаргалмаа нар анх удаа УАШТ-д өрсөлдөж байна. Их мастер Ц.Батчулуун, ФИДЕ мастер Ц.Мөнхчулуун нар ах дүү бол дэд мастер Үүрийнтуяа, Ч.Агьбилэг нар төрсөн эгч дүүс билээ.

I өрөг

Эрэгтэй: ИМ Б.Гүндаваа ИМ Д.Шаравдоржийг, ИМ Б.Хатанбаатар ИМ Ц.Батчулууныг, ФМ Б.Бямбаа ФМ М.Гүнбаярыг, дэд мастер Э.Энхнар дэд мастер Ү.Агьбилэгийг тус тус хожсон бол ОУМ Б.Мөнгөнтуул ОУМ Г.Мөнхгалтай, ФМ У.Насанжаргал дэд мастер Б.Өлзийбаяртай тус тус тэнцжээ.

Эмэгтэй: СМЭ Б.Баярмаа СМЭ Я.Батзаяаг, ДМЭ С.Жаргалмаа ФМЭ Ц.Мөнхчулууныг, СМЭ С.Сарантунгалаг ФМЭ Б.Ануг хожжээ. ФМЭ У.Лхамсүрэн ОУМ Б.Анхчимэгтэй тэнцжээ.

II өрөг

Эрэгтэй: Н.Баттулга-Ц.Батчулуун 0-1, Г.Мөнхгал Б. Хатанбаатар 1:0 Э.Энхнар-Б.Мөнгөнтуул 0-1, М.Гүнбаяр- Ү.Агьбилэг 1-0 Д.Шаравдорж-У.Насанжаргал-0,5-0,5, Д.Эрхэмбаяр-Б.Гүндаваа 0-1

Эмэгтэй: Б.Анхчимэг-Б.Ану 1-0, Ү.Үүрийнтуяа-С.Сарантунгалаг 1-0 С.Жаргалмаа-Б.Янжинлхам 1-0, Я.Батзаяа- Ц.Мөнхчулуун 0-1 Ө.Нямтуяа-Б.Баярмаа 0-1, У.ЛхамсүрэгЭ. Хулан 1-0

III өрөг:

Эрэгтэй: Б.Гүндаваа-Н.Баттулга 0-1, У.Насанжаргал- Д.Эрхэмбаяр 0-1 З.Бямбаа-Д.Шаравдорж 1-0, Ү.АгьбилэгБ. Өлзийбаяр 1-0 Б.Мөнгөнтуул-М.Гүнбаяр 1-0, Б.Хатанбаатар-Э.Энхнар 1-0 Ц.Батчулуун-Г.Мөнхгал 0,5-0,5

Эмэгтэй: Хулан-Анхчимэг 0,5-0,5, Баярмаа- Лхамсүрэн 1-0 Мөнхчулуун-Нямтуяа 0,5-0,5, Янжинлхам- Батзаяа 0,5-0,5 Сарантунгалаг-Жаргалмаа 0-1, Ану-Үүрийнтуяа 0-1

IV өрөг :

Эрэгтэй: Баттулга-Мөнхгал 1-0, Энхнар-Батчулуун 0,5-0,5 Гүнбаяр-Хатанбаатар 1-0, ӨлзийбаярМ өнгөнтуул 1-0 Шаравдорж-Агьбилэг 1-0, Эрхэмбаяр-З. Бямбаа 0,5-0,5 Гүндаваа-Насанжаргал 1-0

Эмэгтэй: Анхчимэг-Үүрийнтуяа 0-1, ЖаргалмааАну 0-1 Батзаяа-Сарантунгалаг 0,5-0,5, НямтуяаЯнжинлхам 1-0 Лхамсүрэн-Мөнхчулуун 1-0, Хулан-Баярмаа 0,5-0,5 Дөрвөн тойргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг ИМ Б.Гүндаваа, ОУМ Баттулга нар гурав, эмэгтэйчүүдийг СМЭ Б.Баярмаа 3,5 оноогоор тэргүүлж байна.

 

Д.ГЭНЭЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)