Улсын аварга С.Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөг хандивлалаа

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат Улсын онцгой комисст 20 сая төгрөг хандивлалаа. 

С.Мөнхбат аварга хандив гардуулах үеэрээ, “Монголын ард түмэн нийтээр аюулт өвчинтэй тэмцэж, нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ харуулж байна. Аварга гэдэг цол нийгэмд тодорхой хариуцлага үүрдэг гэж бий ойлгодог. Тиймээс бөхчүүдээ манлайлж, мөн Монгол Улсын 20 дахь аварга учир 20 сая төгрөг ийнхүү хандивлаж байна” хэмээлээ.

Мөн тэрбээр нийт ард түмэндээ хандаж "Төр засгийнхаа шийдвэрийг дагаж, нэг нь нийтийнхээ төлөө нэгдээрэй" хэмээн уриаллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)