Улсын Аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд нар үзүүр түрүүнд үлдлээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд болж өндөрлөлөө.

Улсын аварга Н.Батсуурь Улсын гарди Б.Гончигдамбаар, Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор найм давж, үзүүр түрүүнд үлдлээ.

Есийн даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын арслан Э.Оюунболд нар үзүүр түрүүнд барилдах бөгөөд даян аварга төрөх үү, аварга төрөх үү гэдэг хэдхэн хормын дараа тодорхой болох юм. 




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)