Улам л хялбар болсоор

Хүнд өвчтэй хүмүүс эм бэлдмэлээ цагт нь уугаагүйгээс эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Энэ нь эдийн засгийн болон эрүүл мэндийн асар их хохиролтой байдаг нь олон улсын судалгаагаар батлагдсан. Тэгвэл Германы эрдэмтдийн бүтээсэн ухаалаг технологийн ачаар энэ асуудлыг шийдэх боломж бүрдсэн аж.

Тодруулбал, эмний гадуурх бүрхүүлийг “ухаантай” болгосон байна. Өдөрт гурван удаа уух эмийг тэрхүү бүрхүүлд хамтад нь савлах бөгөөд өвчтөн нэг л удаа залгина. Бие махбодод орсон эмийн бүрхүүл хуваарийн дагуу тухайн цагт нь задарна. Өөрөөр хэлбэл, өглөө, өдөр, оройн эмийг нэг удаа ууна гэсэн үг. Эл технологийг боловсруулахад алт, мөнгө, төмөрийн ислийн нано хэсгүүдийг ашигласан гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)