Улаан өнгийн танкаар манай улсын цэргүүд уралдана

Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан, дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн болдог “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд 4 хоног үлджээ. Энэ сарын 29-ны өдөр “Танкийн биатлон”тэмцээнд оролцох 25 орны танкчид танкийн өнгө болон гараагаа сугалсан байна. Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой бөгөөд оролцогч орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийн өнгө гараагаа тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалсан аж.

Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танкийг сугалжээ. Өмнөх жилүүдэд мөн улаан өнгийн танкийг сугалан уралдаж, чамгүй амжилт үзүүлж байсан. Мөн манай танкчид ирэх наймдугаар сарын 4-8-ны өдрүүдэд гуравдугаар гараанд Сири, Венесуель, Казахстан улсын танкчидтай уралдахаар болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)