Улаан лоолийн шүүс зүрхэнд тустай

улаан лооль помидор

Улаан лоолийн шүүс урт наслахад чухал нөлөөтэйг олон улсын судалгааны багийнхан мэдээлэв. Өндөр настныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Японд хэдэн мянган сайн дурынхныг хамруулсан судалгааны үр дүнд тулгуурлан ийнхүү дүгнэсэн гэнэ. “Зүрх, судасны өвчлөлийг улаан лоолиор “дарах” боломжийг бид судалсан. Хүн өдөр бүр лоолийн шүүс 200-500 гр ууснаар “хөдөлгүүрээ” хамгаалж, судасны хатууралд өртөхгүй байх боломжтой. Ингэхдээ шүүсний найрлага давсгүй байх ёстойг анхаарах учиртай” гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)