Улаангом сумд засмал замын ус зайлуулах суваг гаргаж байна

Увс аймгийн Улаангом сумын 9, 12-р багийн заагт шинээр баригдаж байгаа авто замд үерийн ус зайлуулах суваг татаж гүүр барих ажил хийж байна.

Улсын баяр наадмын дараахан олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Улаангом сумын 9, 12-р багийн заагт шинээр баригдаж байгаа авто зам дагуу үерийн шар ус хуримтлагдаж, улмаар тэр орчны зарим айл өрхүүдийн гэр, хашаа руу ус орсон байна. Иймээс холбогдох албаны хүмүүс газар дээр нь өнгөрсөн долоо хоногт ажиллаж, “Тэс арвижих” дэлгүүрийн ойролцоох хэсэгт үерийн ус зайлуулах суваг татаж гүүр барих ажлыг ийнхүү хийж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)