Улаанбурхан өвчний дархлаажуулалтыг хийж байна

Өнгөрсөн сарын сүүлчийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 6523 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 64.3 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын БЗД-25.8 хувь, СХД- 24.1 хувь, БГД-17.5 хувь, Налайх-1.4 хувь, ЧД-11.8 хувь, ХУД-9.6 хувь, СБД-8.8 хувь, БНД-0.6 хувь,  БХД-0.1 хувь байна.

Нийт өвчлөгсдийн 12 хувийг 0-8 сартай хүүхэд, 31%-ийг 10-19 нас,31%-ийг 20-29 насны залуучууд тус тус эзэлж байна.

2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс Улаанбурхан өвчний голомтонд Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхлээд байна. Энэ ажлын хүрээнд 70000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5000 гаруй хүн голомтын дархлаажуулалтанд хамрагдаад байна.

Улаанбурхан өвчний голомтын дархлаажуулалтанд хэн хамрагдах вэ?

  • Голомтын хавьтал болсон 6 сараас дээш бүх насны хүмүүс
  • Улаанбурханаар өвдөөгүй буюу өвдсөн эсэхээ мэдэхгүй
  • Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй
  • Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон

 Дархлаажуулалтын дараа дараахи урвал гарч болно.

  • Вакцин хийлгэсний дараа 24 цагийн дотор тарьсан хэсэг газар бага зэрэг эмзэглэлтэй байж болох ба энэ нь 2-3 хоногийн дараа эмчилгээ шаардлагагүйгээр арилна.
  • Вакцин хийлгэснээс 7-12 хоногийн дараа хөнгөн халуурч болно.
  • 7-10 хоногийн дараа тууралт ажиглагдаж, 2 хоног үргэлжилж болно.

Хэн тариулахгүй вэ?

  • Дархлаа дарангуйлах эм ууж, туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
  • Халуурсан, цочмог халдварт өвчин, жирэмсэн, хурц цус багадалт, бөөрний хурц дутагдалтай
  • Имуноглобулин хийлгэсэн эсвэл цус сэлбүүлсэн
  • Неомицин тариулсан эсвэл неомицин, өндгөнд харшилтай,
  • Зүрх судасны хүнд хэлбэрийн өвчтэй /хавагнах, амьсгаадах, хөхрөх гэх мэт/.

 Дархлааажуулалтыг хаана хийлгэх вэ?

  • Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд
  • Халдвар гарсан гэрийн голомтонд
  • Халдвар гарсан цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудаар харьяалалын ДЭМТ, ӨЭМТ-үүд  хийж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)