" Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан. Орон нутаг оройдоо буулгаж дуусна"

Ашигт малтмалын газар дээр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус газраас өгсөн мэдээлэлд "Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 177.3-245.2 ам.доллар буюу баррель нь 22.72-32.27 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс шатахууны жижиглэнгийн үнэ дээр литр тутмын бууралт явсан. Монгол улс ОХУ-аас бүтээгдэхүүнийхээ 95 хувийг, 5 хувийг БНСАУ, БНАХУ-аас худалдан авдаг.  

2020 оны нэгдүгээр сард АИ92 бензин литр тутамд 1830 төгрөгний үнэтэй байсан. Үүний дагуу Рознефтээс орж ирж байгаа үнэ нь АИ92 бензин литр тутамд 58 ам.доллар болж бууж орж ирсэн. 

Ингээд долларын ханшны зөрүүг тооцож оруулаад 1 литрийг 50 төгрөгөөр хямдруулсан. Улсын хэмжээнд 1300 орчим ШТС бий. Харин Улаанбаатарт 250 орчим ШТС байдаг. Иймд эдгээр ШТС-д үнийн бууралтын самбарыг механик үйлдлээр хийдэг болохоор эхнээсээ энэ ажил хийгдээд явж байна. Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан. Орон нутаг оройдоо буулгаж дуусна” гэсэн мэдээлэл өглөө.




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)