Улаанбаатар хотын аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд Коосэнтэй хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, КООСЭН-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Исао Танигүчи нар өнөөдөр Коомэн боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллах болон аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Коосэн боловсролын системийг олон нийтэд таниулах, 2017 онд Коосэн технологийн дээд боловсролын хөтөлбөрт нийцсэн туршилт, судалгааны лабораторийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх тал дээр хамтран ажиллана.

Япон улсын өндөр хөгжилд Коосэн чухал хувь нэмэр оруулсан шиг Улаанбаатар хотын хөгжилд ч Коосэн боловсролын систем хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)