Улаанбаатар хотын агаарын чанар ЦЭВЭР

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 10 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр өглөөний 9:30 цагийн байдлаар агаар цэвэр буюу чанарын индекс 22-46 байна. Харин Амгалан, Баянхошуу орчимд агаарын бохирдол хэвийн буюу 60-63 байна.

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)