Улаанбаатар хотод 22 хэм хүйтэн байна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм хүйтэн байна. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа бүх нутгаар жиндүү хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)