”УЛААНБААТАР” кино наадмын хуваарь

Францын кино өдөрлөг 2015.10.08

 

"Спартак ба Кассандра", найруулагч  Ионис Нюге, Франц  улс  17.00

 Товч танилцуулга:

 Хоёр цыган хүүхдийг Парисын захад амьдардаг циркчин өргөж авах санал тавьдаг. Энэ хэврэг шинэ гэр бүл болон гудамжинд амьдардаг эцэг эхийнхээ аль нэгийг сонгох сорилттой тулгарна.

 Трейлер: https://youtu.be/MkgwpyxxWPM

"Чухал өдөр", Найруулагч Паскаль Плиссон, Франц улс 19.00

 Товч танилцуулга:

Дэлхийн эргэн тойронд буй залуу  охид  хөвгүүд өөрсдийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө олон эрсдэл, асуудалтай тулгардаг. Тэдний хүсэл мөрөөдөл тэдний амьдралыг өөрчилнө. Хамтдаа тэд  тааварлашгүй нэгэн чухал өдрийг өнгөрөөнө.  

 Трейлер : http://www.pathefilms.com/film/legrandjour 

 

 

 

 

"Фатима", Найруулагч Филипп Фокон, Франц улс 21.30 цагт

  Танилцуулга:

 Фатима өрх толгойлсон ээж бөгөөд өсвөр насан дээрээ явж буй 15 настай Суад, мөн Анагаахын сургуулиа эхэлж буй Несрине хэмээх хоёр охинтой.  Түүний ядмаг франц хэл хэл охидтойгоо ойлголцоход асуудлыг дагуулна. Охид нь Фатимагийн баяр баясгалан, мөн санааг нь зовоох гол шалтгаан. Нэг өдөр тэрээр өөрийнхөө сэтгэлийг охиддоо эх хэлээрээ илэрхийлэхийг хүснэ. Трейлер: http://www.dailymotion.com/video/x2r2xnp 

2015.10.09-ний 18.00 цагт

 

"Зэрлэг адуу",  Найруулагч Дениз Гамзе Эргүвен, Турк улс

 2015 Канн олон улсын кино наадмын Европын шилдэг кино шагнал,

Торонто олон улсын кино наадам- Онцлог бүтээл хэсэгт шалгарсан

 Товч танилцуулга:

Туркийн хойд хэсгийн тосгонд Лэйл болон түүний дүү охид амьдардаг. Тэд сургуулиасаа гэртээ харих замдаа хөвгүүдтэй  хамт тоглодог байлаа. Гэвч тэдний тоглоом сүүлдээ ёс зүйгүй үйлдэл болж, гэнэтийн үр дагаврыг авчирдаг. Охидын  төрөл төрөгсөд нь  тэдний гэрийг шорон болгон хувиргана.

 Трейлер:

 https://www.youtube.com/watch?v=4ff7TcnqHUc

 

 

 

 

 

 

 

2015.10.09-ний 20.10 цагт

 

"Уулс усаа мартагсад"найруулагч Жиа Жан Ке, БНХАУ

Продюсер: Рен Жун Лүн, Шанхайн кино груп корпораци, Жиа Жан Ке, Бээжингийн Эксстрим продакшн, МК продакшн, Лю Ши Үй, Шозо ичияма, Офис китано

Кино зохиол: Жиа Жан Ке

Зураглаач: Үй Ли Вэй

Редактор: Мэтю

Хөгжим: Ёошихиро Хано

Студи: Эксстрим Пикчерс, Бээжин хот

Дүрүүдэд: Жао Тао, Жан И, Лян Жин Дун, Дун Зи Жиен, Силвиа Чан, Хан Сань Мин

Шагнал: 2015 Канн олон улсын кино наадмын Алтан навч шагналд нэр дэвшсэн  2015 Торонто олон улсын кино наадмын Онцлог  бүтээл хэсэгт шалгарсан 

Товч танилцуулга:

1999 он Хятадын Фэн Ян хот. Багын найзууд болох уурхайчин ЛианЗи, шатахуун түгээх станцын эзэн Зан нар хотын хамгийн  царайлаг бүсгүй Таод сэтгэл алдардаг. Тао арай мөнгөлөг Зантай гэрлэж, Доллар хэмээх хүүтэй болно. 2014 онд Тао гэр бүлээсээ салж, хүү нь бизнесийн магнат аавтайгаа Австралид суурьшихаар явдаг. 2025 онд хятад хэлээ мартсан хүү дампуурсан аавтайгаа арай хийж харилцан ойлголцно. Доллар хүү ээжээсээ зөвхөн нэрийг нь л санаж үлджээ.  

    Трейлер  : https://www.youtube.com/watch?v=3EqK-Gmp0Xo

2015.10.10-ны 17.00 цагт


"Аварга могойн тэврэлт", Найруулагч Сиро Герра, Колумб улс

Шагнал:

2015 Канн олон улсын кино наадам– Найруулагчийн хоёр долоо хоногт шалгарсан

Товч танилцуулга:

Энэхүү түүх нь Амазон мөрний хавьцаа амьдардаг бөө болон анагаах ухааны шинэ нээлтийг судалж байгаа эрдэмтэн  хоёрын хамтран ажиллаж буй 40 жилийн түүхийг өгүүлнэ.  

 Трейлер:

https://www.youtube.com/watch?v=4ff7TcnqHUc


 

 

 

 

 

 

2015.10.10-ны 19.30 цагт


"Цагаан бурхан", Найруулагч Корнель Мундрукцо, Унгар улс  

Шагнал:

2014 Канн Олон Улсын Кино Наадам– Un Certain Regard шагнал

 Товч танилцуулга:

Энэ бол хамгийн сайн үүлдрийн болон гудамжны золбин нохойн тухай үлгэр юм. Холимог үүлдрийн гудамжны нохдод албан татвар тогтоосон нь золбин Хагенд амьд үлдэх боломжийг бараг үгүй болгоно.  Тэр амьд үлдэхийн тулд хүн төрөлхтөний эсрэг дайтаж эхэлнэ. 

  Трейлер: https://www.youtube.com/watch?v=kIGz2kyo26U

 

 

 

 

 

 

2015.10.11-ний 16.00 цагт


"Ирэг", Найруулагч Гримүр Хаконарсон, Исланд улс  

Шагнал:

2014 Канн олон улсын кино наадам– Un Certain Regard  шагнал

Товч танилцуулга:

Исландын нэгэн алслагдсан хөндийд 40 жил хоорондоо ярилгүй

явсан ах дүү хоёр өөрсдийн  хонин сүргийг аврахын тулд хамтдаа байхаас өөр аргайгүйд хүрнэ.

 Трейлер: www.youtube.com/watch?v=SWOFWaltGRw

 

 

 

 

 

 

2015.10.11-ний 18.00 цагт

  

 "ТАКСИ", Найруулагч Жафар  Панахи, Иран улс 

 Шагнал:

2015 Берлиний олон улсын кино наадмын шагнал -Алтан Баавгай шагнал

Берлиний олон улсын кино наадмын шагнал - FIPRESCI шагнал

Товч танилцуулга:

Ираны Тегеран хотоор зорчигчдыг зөөх таксины жолооч Жафар Панахи ба түүний зорчигчид  Тегеран хотод амьдарч буй хүмүүсийн түүх, соёл, тулгарч буй асуудлуудын гэрч болно.

Трейлер: https://www.youtube.com/watch?v=qOAOxsHVTYk

 

 

 

 

 

 

КИНО НААДМЫН ХҮРЭЭНД ГАРАХ МОНГОЛ КИНОНЫ ХУВААРЬ



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)