Улаанбаатар их сургууль өрх тусгаарлалаа

Хүн ам цөөтэй манай улсад хэт олон их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна гэсэн шүүмжлэлийн дагуу 2010 онд дээд боловсролын салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хэд хэдэн сургуулийг нэгтгэж байсан.

Харин тэдний нэг болох өөрчлөлтийн шуурганд өртөн, бие даасан сургууль байснаа больж, Монгол улсын их сургуультай нэгтгэсэн байгууллага бол Улаанбаатар их сургууль. Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар өмнөх засгийн шийдвэр буруу байсан гэж үзэж, тус сургуулийг 2015-2016 хичээлийн жилээс эхлэн, бие даасан сургууль болгож, сургалт эрхлэх зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. 

МУИС-тай нэгтгэсний улмаас тус сургуулийн гадаад харилцаа муудаж, сургалтын бодлого нь МУИС-ийн бодлоготой зөрчилдөж, сургуулийн онцлог алдагдаж эхэлсэн тул БСШУЯ эл асуудлыг судлаад, тус сургуулийг эргэн бие даан ажиллуулах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Засгийн газар ийн шийдвэрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)