Улаанбаатар дахь Бритиш сургуулийн үйл ажиллагаа маргаашнаас хэвийн үргэлжилнэ гэв

Улаанбаатар дахь Бритиш сургууль үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбар хийлээ.

"Сургуулийн үүсгэн байгуулагчийн хувьд ойрын өдрүүдэд сургууль дээр болоод буй нөхцөл байдлын талаар тайлбар өгөх нь зүйтэй хэмээн үзлээ. 2019 оны хоёрдугаар сарын 22-ны 17 цаг 10 минутын орчимд ажил тарсны дараа хууль тогтоох, эрх бүхий байгууллагын ямар ч шийдвэр тогтоолгүйгээр хууль бусаар хэсэг бүлэг хүн сургууль руу дайран орж, сургуулийн хэвийн үйл ажиллагаанд халдлаа. Энэ үйл явдалд сургуулийн багш ажилчид, ялангуяа Англи улсын багш нар маань багагүй цочирдож, сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон. Гэсэн хэдий ч бид хүүхдүүдийн эрх ашгийн төлөө ирэх даваа гарагаас сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулна. Иймд эцэг эхчүүд ээ, ирэх нэг дэх өдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр хичээл хэвийн явагдах болно. Үүссэн нөхцөл байдал нь багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдын эрх ашгийг зөрчих ёсгүй юм. Мөн эцэг эхчүүд та бүхэнд хамааруулж, оролцуулах ч ёсгүй. Бид Монгол Улсын хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх болно. Хууль, шүүх, үнэн ялна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)