Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбус дахин явж эхэллээ

Долоо хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагуудад Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбус аялж эхэллээ. 

Тодруулбал, №301 дугаартай рэйлбус Улаанбаатар хотоос өглөөний 09.00 цагт хөдөлж Зүүнхараад 11.50 цагт, Баруунхараад 12.19 цагт зогсож, Дарханд 13.30 цагт очино. №302 дугаарын рэйлбус Дарханаас 14.00 цагт хөдөлж, Баруунхараад 15.11, Зүүнхараад 15.55, Баянбууралд 17.11-д зогсож, Улаанбаатарт 19.00 цагт ирэх юм. 

Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчих юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)