Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо

Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо. Тодруулбал, Улаанбаатарт 14 , Сэлэнгэ аймагт 28, Орхон аймагт 13, Дархан-Уул аймагт 11, Дорноговь аймагт 1, Говьсүмбэр аймагт 1, Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас дөрвөн хүн халдвар авсан нь батлагдлаа.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна.