Улаанбаатарт 7-9 градус хүйтэн

Улаанбаатар хотод өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 7-9 хэм хүйтэн байна.

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар  үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хүйтний эрч суларч Дархадын хотгороор 14-19 хэм, Хангай,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 9-14 хэм,  Монгол-Алтайн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)