Улаанбаатарт 21-23 градус дулаан байна

Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан  мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, говь, тал, хээрийн бүс нутгаар салхи, шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)