Улаанбаатарт 20 градус дулаан байна

Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар салхи шуургатай байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)