Улаанбаатарт 2.5 магнитудын газар хөдлөлт болжээ

Улаанбаатарт өчигдөр шөнө газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагзэнмаа "Улаанбаатарын цагаар өчигдөр 01:32 цагт Их тэнгэрийн амнаас хойш, Сүхбаатарын талбайгаас чанх урагш 10 км-т 2.5 магнитудын газар хөдлөлт болсон. 

Их тэнгэр, Зайсан орчимд амьдардаг хүмүүст илүү мэдрэгдсэн байх.  Чичирхийлэл мэдрэгдэж, хүчтэй дуу чимээ сонсогдсон гэсэн мэдээллийг иргэд өгч байгаа. Бид газар хөдлөлтийн тухай мэдээллийг ОБЕГ-т өгсөн" гэлээ.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)