Улаанбаатарт өнөөдөртөө үүлшинэ -5 градус байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

 Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна                                      

 2014 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг    агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Дархадын хотгороор 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө, Туул голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)