Улаанбаатарт өдөртөө 2-4 градус хүйтэн байна

Улаанбаатар хотод өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 2-4 хэм хүйтэн байна.

Энэ сарын 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул хальтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)