УКРАИНЫ НИЙСЛЭЛД ЖАГСАГЧИД ГУДАМЖИНД БЭХЛЭЛТ БАРЬЖЭЭ

Украины сөрөг хүчний зохион байгуулж буй “Сая хүний марш” жагсаалд оролцогчид Засгийн газрын ордны хажууд хогийн сав, гуалин мод, ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн модон сандал зэргээр бэхлэлт барьж байна. Мөн тэд Ерөнхийл өгчийн засаг захиргааны үүд болон Грущевск гудамж, Сайд нарын танхимын үүдэнд цэргийн майхан босгожээ. Уг эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 500 мянга гаруй хүн оролцож байгаа бололтой. Засгийн газрын тусгай хүчин, цагдаагийнхан Майданы талбайг бүрэн хяналтдаа авлаа гэсэн мэдээлэл мөн тархсан нь жагсагчид, цэргийнхний хооронд мөргөлдөөн үүсэж магадг үй байдалд хүргэж байна гэж ажиглагчид үзэж байна.

Босогчид Киев хотын Бессарабын талбай дахь Лениний хөшөөг нураажээ

Өчигдөр орой бидний авсан сүүлийн мэдээллээр бол Ерөнхийлөгч В.Янукович сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдгээ мэдэгджээ. Сөрөг хүчний зохион байгуулсан цуглаан дээр Юлия Тимошенкогийн охин Евгения Тимошенко Ерөнхий сайд асны олон нийтэд хандсан захидлыг уншсан байна. Тэрхүү захидалд “Бид дундад зууны үеийн дарангуйлал руу нурж унах, эсвэл Европ руу эргэж ирэх хоёрын дунд хутганы ирэн дээр зогсож байна. 2015 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдана гэсэн найдвар бараг үгүй боллоо” гэжээ.

Мөн өнгөрсөн ням гаригт нүүрэндээ баг зүүсэн хүмүүс ган татлагын тусламжтайгаар Бессарабын талбай дахь Лениний хөшөөг нураажээ. Сурвалжлагчдын мэдээлж буйгаар тухайн газар цагдаагийн ажилтнууд байсан ч тэднийг зогсоох гэж оролдоогүй аж.


Н.ТҮВШИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)