Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 15 амбан захирагчаа халжээ

Украины Ерөнхийлөгч  Владимир Зеленскийн хала сэлгээ үргэлжилсээр байна. Тэрээр өчигдөр /2019.06-11/Украины 24 бүс нутгийн 15-ийнх нь удирдлагыг сольжээ. Өмнө нь Зеленский хэвлэлийн төлөөлөгч Юлия Мендел ерөнхийлөгчийг орон нутгийн удирдлагыг бүхэлд нь өөрчлөхийг шаардаж байгаа тухай мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр "бүс нутгийг тэргүүлэх шинэ мэргэжилтнүүдийг эрж хайх үйл явц үргэлжилж байгаа" ажээ. Үүнээс гадна Украины Аюулгүй байдлын албаны хоёр орлогч дарга Олег Фройв, Владислав Косинский нар халагдсан байна. Мөн тус улсын Ерөнхий прокурор Юрия Луценког үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалд Ерөнхийлөгч гарын үсгээ зуржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)