Украины дотоод хэрэгт оролцсон хэмээн Путин Америкийг буруутгав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн CBS, PBS теле­ви­зийн сурвалжлагчидтай ярилцахдаа Ук­раины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг албан тушаалаас нь зай­луулахад АНУ-ын гүйцэтгэсэн үүр­­гийн талаар хөндсөн байна. “Ук­раинд аж төрдөг асар олон хүнтэй бид хэл­хээ холбоотой байдаг болохоор хэн, хэзээ, хаана уулзсаныг, юу хийснийг  сайн мэднэ. Януковичийг уна­га­сан хүмүүс, тэднийг хэн дэмжиж байсан, ямар хэмжээний мөнгө төл­сөн, ямар улсын газар нутаг дээр хэр­хэн бэлтгэлээ хангасан, хэн заавар зөв­лөгөө өгсөн гэх мэт бүх юмыг бид мэд­нэ. Аме­ри­кийн түншүүд ч юмаа нуухаа байсан” гэж Путин хэлжээ.Путин Орос улсаараа бахархдаг, дэл­­хий дахинд дорвитой үүрэг гүй­ц­эт­­гэж байгаасай гэж хүсдэг нь Америкийн сэтгүүлчдэд анзаарагдсан бөгөөд Сирийн хувьд Москвагийн ба­римталж буй бодлого үүнийх нь нэг илрэл гэж тэд дүгнэсэн байна. Орос улс цөмийн зэвсэгтэй учраас дэл­хийд тэргүүлэгч улсуудын нэг гэсэн сэт­гүүлчийн тайлбарыг Путин зөв­шөө­рөөд, аливаа асуудлыг ший­дэх­дээ биднийг харгалзан үзэхгүй байх юм бол бид цөмийн зэвсэгтэй байх хэрэг юун хэмээн хариулсан байна.Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан оруудад оршиж байсан дэг­лэ­мийг “өнгөт” хувьсгал, төрийн эргэлт болон Үндсэн хуулийн бус аргаар халж сольж буй дотоод улс төрийнх нь мар­гаантай асуудлыг яагаад ч хүлээн зөвшөөрч боломгүй гэж үздэгээ Путин илэрхийлжээ. “Украины тус­гаар тогтнолыг хүндэтгэн үздэг үү” гэсэн асуултад “Бусад улс ч улс орнуудын тэр дундаа Украины тус­гаар тогтнолыг хүндэтгээсэй гэж хүсдэг. Тусгаар тогтнолыг хүн­дэт­гэнэ гэдэг чинь төрийн эргэлт, Үнд­сэн хуулийн бус үйлдэл хийж, хууль ёсны эрх баригчдыг нь хууль бусаар солих­гүй байна гэсэн үг. Орос улс ийм үйл ажиллагаанд хэзээ ч оролцож байгаагүй, оролцохоор зэхэж ч бай­гаагүй” гэж хариулжээ.  Тэрбээр “Ев­ропт танай улсын цэргийн оролцоо бий юү” гэж сэтгүүлчээс асуугаад “Бий” гэсэн хариулт авсныхаа дараа “Европт АНУ-ын тактикийн цөмийн зэвсэг байгааг мартаж болохгүй. Та нар Германыг эзэлж авч, булаан эз­лэгч цэргээ НАТО-гийн цэрэг болгож өөр­чилсөн шүү дээ. Тэгсэн хэрнээ манай цэргийг аль нэг улстай залгаа хил дээрээ байрлаж байхад гэмт хэрэг гэж үздэг” гэж “сөрөг довтолгоон” хий­сэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)