Ука хуучин гутлаа гоёлынхоо жагсаалтаас хасдаггүй

Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа “Киви” хамтлагийн ахлагч Ука хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд уйгагүй зүтгэлээр шөнийн клубээс урлагийн тайзнаа гялалзаж чадсан.

Тэрбээр урлагийн тайзнаа гарахдаа өмсөхөөр мөрөөдсөн нь 250 мянган төгрөгийн үнэтэй матрын арьсан гутал аж.

Өөртөө таалагдсан өвөрмөц загвартай тэр гутлыг худалдаж авах мөнгө тэр үед байгаагүй тул нэг хэсэгтээ л өдрийн бодол шөнийн зүүд болсон гэдэг.

Удалгүй хамтлагийнхаа уран бүтээлээр анхны цомгоо гаргаж, бие даасан тоглолтоо толилуулж амжсан адтай, сэргэлэн охиныхоо хүслийг ээж нь биелүүлж өгчээ. Шаргал үст охиныхоо нууцхан бодлыг нь ажиглаж мэдэрсэн ээж нь төрсөн өдрийнх нь баяраар хүсэл болсон өнөөх гутлыг нь бэлэглэхэд үнэхээр их баярласан гэдэг.

Тэрбээр одоо тоолж баршгүй гоёлтой ч хуучирч муудсан энэ гутлаа гангарааныхаа жагсаалтаас хасаагүй гэнэ шүү.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)