УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр өргөн барилаа.  УИХ-аас 2010 оны зургадугаар сарын 25-нд баталсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа юм.

Энэ хууль, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны зургадугаар сарын 30-ны 148 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралтаар баталсан БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн заалтын хооронд зөрчилтэй байдал үүссэнтэй холбогдуулан уг тогтоолын төслийг боловсруулсан байна.    



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)