УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдын төлөөлөлтэй уулзахыг зөвшөөрчээ

Тайван жагсаал Төв талбайд үргэлжилж байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Бид дөнгөж сая УИХ-ын Тамгын газрын дарга Цолмонтой холбогдлоо. УИХ-ын дарга М.Энхболд жагсаалыг зохион байгуулсан дөрвөн гишүүнтэй уулзъя гэсэн хүсэлт тавилаа. Харин бид ард иргэдийнхээ төлөөлөлтэй хамт орж уулзана гэдгээ илэрхийлэхэд зөвшөөрлөө. Бид ард иргэдийн төлөөлөл болох дөрвөн хүнтэй хамт ороод огцрох өргөдлийг нь бариад гараад ирье" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)