УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа татгалзахыг шаардсан бичгийг гардуулж өглөө.

Тус шаардлагад түүнийг Улсын Их Хурлын даргаар “сонгогдож” ажилласнаас хойш улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө хэмээн буруутгажээ. 

Мөн түүнчлэн "Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ. Тиймээс Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг УИХ-ын гишүүд бид албан ёсоор ШААРДАЖ байна" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)