УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Элэг хамгаалах Оном сан"гийн тэргүүнд юуны учир уурлав

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Элэг хамгаалах Оном сангийн тэргүүн Д.Наранбаатарт уурлан уг уур бухимдлаа цахим ертөнцөд тавьсан нь шуугиан тарьж байна.Юуны учир уурласаныг доорх мэдээллээс сонирхоно уу.

Энэ нэг "Элэг бүтэн Монгол" гээд яваад байсан хэн ч билээ нэг залуу ойрд "Бурхангүй газрын бумба" шиг л "галзуурч" байна аа. Эрүүл мэндийн сайд нь ч томоотой юм хөөрхий, номхон тэмээ мэт. Би уг нь өнгөрсөн зун АНУ-ын "Гилиад Сайнс" компанийхантай холбоо тогтоогоод, биечлэн уулзаад миний сонгогдсон тойрогт элэгний өвчлөл их байгаа тул "Харвони" эмнээсээ хандивлаач гэсэн хүсэлт тавьж, тэд ч удалгүй хариу өгч зөвшөөрсөн юм. Нэг нөхцөлтэй. Эхний ээлжинд зөвхөн танай Архангай аймгийн ахмадуудад гэж. Нийт 3000 хүнийхийг. Бас шинжилгээний зардлаа танайх хариуцаарай гэж. Бид ч баярлаад аймагтаа төслийн ажлын хэсэг байгуулж бүх ажлаа зохион байгуулж 7 сар шахам ажиллаж байж эхний ээлжийн 1000 ширхэгийг авах болж байна. Яг энэ төслийн ажлын хэсгийг би өөрөө аймагтаа очиж гардан зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангаж ажилласан. Засгийн газар дэмжиж хандиваар ирж байгаа тул татварыг хөнгөлсөн байгаа. Ийм л энгийн юм. 1000 ширхэг Харвони манайд байгаа зах зээлийн үнээрээ 900.000$ буюу 2 тэрбум 300 гаруй сая төгрөг. Одоо нэг санаа зовоосон асуудал байна манайхаан. Хүн хөөцөлдөөд юм олж ирэхээр /хуулийн хүрээнд шүү Эрдэнэт шиг биш/ "яахаараа чи гэж?" гээд хувааж тараа, адил хүртэх ёстой гээд нийгэмчлэх гээд байдаг сэтгэлгээ хэвээр байна. Өөрсдөө ингээд юм олж ирэх боломж дэлхийгээр нэг байна. Яваад олоод ирээч дээ, хэн байг гээвээ. Бас нэг асуудал нь энд ингээд попдоод байхаар нөгөө АНУ-ын компани бизнесийн нэр хүндээ бодоод төслийн дараагийнхаа амласныг өгөхгүй болох тал руугаа яриа хэлбийгээд эхэллээ. Яана вэ? Төсөл зогсвол энэ нэг хашхичаад байгаа залуу хариуцах юм уу? Ард нь турхирдаг хүмүүс хариуцах юм уу? Архангайн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс энэ балай явуулгаа зогсоохыг шаардаж байна. Үнэхээр Элэгний өвчлөлийн эсрэг явж байгаа юм бол үйлдэл чинь үгтэйгээ нийцэхгүй байна. Хэдэн хүнд ингэж үнэгүй эм хандивласнаа яриач залуу? Улсын төсвөөс хөнгөлөлт үзүүлж байгааг ярихгүйгээр шүү. Жич: Сая шинжилгээгээр Архангайн ахмадуудын дундах С вирусын өвчлөл 19% буюу улсын дунджаас асар өндөр гарсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)