УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилжээ

МЭДЭГДЭЛ

Өчигдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн “АН-ын гишүүд ард түмэндээ хандах мэдэгдэл, уриалга” гэххуудасыг Баянгол дүүргийн АН-ын дэмжигч гишүүдийн холбоо гэгчээс гаргаж буй мэтээр цахим ертөнцөд зохион байгуулалттай (твиттер, фэйсбүүкт идэвхтэй байдаг хүмүүс, хэрэглэгчийн эрх нь тодорхойгүй facebook хуудас) түгээж байна.

Тус гүтгэлэг, доромжлол нь АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа С.Эрдэнийг хууль зөрчсөн мэтээр иргэдэд мэдээлэл өгөх түүнийн нэр хүндийг гутаан доромжлох зорилготой байна. Энэхүү гүтгэлгийн үйлдсэн этгээдийн үйлдэл нь эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл, 252 дүгээр зүйл, 254 дүгээр зүйлд хамаарч байгааг анхааруулж байна.

Мөн 2017 оны нэгдүгээр сарын 25 өдөр авсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанд “Баянгол дүүргийн АН-ын дэмжигч гишүүдийн холбоо” гэх хуулийн этгээд бүртгэлгүй байгааг нотолж байна. Иймд Баянгол дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчдийн нэрийг барьж С.Эрдэнийг гутаах, доромжлох үйлдлээ зогсоохыг нэр бүхий хүн, түүний удирдлагад ажиллаж буй иргэдээс шаардаж байна. 

АН-ын даргад өрсөлдөж байгаа таван эрхмийн хэн ч сонгогдсон бай Ардчилсан намын эв нэгдлийг мартаж үл болно. Тиймээс сонгууль дуусахад дөрвөн хоног үлдсэн байхад нам дотроо хагаралдаан үүсгэхгүй байхыг бүх нэр дэвшигч нарт уриалж байна.

                                                                      -БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ-

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)