УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг АТГ-т шалгах нь

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй хэрэг бүртгэлтийн нэгэн хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тайлбар мэдүүлэг авахаар болж буй гэнэ. Прокурорын байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр түүний тойрогт хуваарилсан хөрөнгийн зарцуулалттай холбоотой үндэслэл бүхий мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд ирсэн аж. 

Тодруулбал, Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас 2018 онд 16 000 тонн буюу 245 сая төгрөгийн үнэтэй нүүрсийг зорилтот бүлгийн иргэдэд өгөхөөр болсон аж. Гэвч энэ байгаа нэрийн дор гэр хороолол, орон сууцанд амьдардгийг нь харгалзалгүйгээр иргэдэд хавтгайруулан олгосон гэнэ. 

Дээрх хэмжээний нүүрсийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод МАК” компанийн нүүрсний уурхайгаас үнэгүй олгоно” гэсэн эрхийн бичиг тараасан юм байна. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хуваарилсан, тойрогтоо зарцуулах санхүүжилтийг төрийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү шалгахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)