УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг нүд ирмэхэд, камер гялс

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг  "Унтаахай" хоч зүүхэд хүргэсэн нэгэн нууц зурагчин байгаа талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа жиргэжээ. "Нүд ирмэх хооронд зураг дараад унтаж буй мэтээр харуулаад байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэнэ" гэж жиргэхэд хүрснийг бодоход тоохгүй өнгөрөхөд тэвчээр алдмаар олон зураг дарсан бололтой.  Нэг бол яая гэхэв, хоёр бол аргалаад өнгөрөхсөн. Ийм олон ирмэчихсэн зурагтай болчихоор бас зурагчиндаа дургүй хүрэх нь аргагүй биз. 

Хүн нүдээ цавчихад 100-150 миллсекунд хугацаа зарцуулагддаг.

Гишүүний ирмэх үеийг нь анаад сууж байдаг нарийн мэдрэмжтэй зурагчин байгаа биз. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)