УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Би Капитал банкинд хувь эзэмшдэггүй

УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас Капитал банкны дампуурлын асуудлаар тодруулахад тэрбээр "Капитал" банкинд огт хувьцаа эзэмшдэггүй хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, "Би Капитал банкинд огт хувьцаа эзэмшдэггүй. Би аливаа нэгэн тайлбар хэлэхгүй. Харин тус банкийг дампуурсныг зарласан салбарын сайд болоод Төв банк тайлбар өгөх байх. Үүнд улс төрийн нөхцөл байдал орсон" гэв. 

Тэгвэл АТГ-ын цахим хуудсанд байршуулсан төрийн албан хаагчдын ХОМ-г шүүж үзэхэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Зоос гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Бишрэлт косметикс энд фейшн ХХК, Соёмбо даатгал ХХК, Капиталмаркет корпораци ҮЦК ХХК, Капитал банк ХХК, Бишрэлт холдинг ХХК, Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэзам ХХК-иудад хувь эзэмшдэг" хэмээн гарч ирсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)