УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын гэм бурууг хэлэлцэхээр болов

Д.Гантулга

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох бусдыг хүчирхийлсэн гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруутай, эсэхийг хэлэлцэх хурлыг аравдугаар сарын 3-ны 10.00 цагт товложээ. Түүнд холбогдох эхний хэргийг Хан-Уул дүүрэгт өдүүлсэн хэрэгтэй нь нэгтгэн шийдвэрлэхээр болж, сүүлд холбогдсон хэргийнх нь нутаг дэвсгэрийн харьяаллаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийн хохирогчоор Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт гарсан хэргийн хохирогч Ч.Наранзаяагаас гадна Хан-Уул дүүргийн нутагт өдүүлсэн хэргийн хохирогч Э.Амаржаргал оролцохоор болжээ.

Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)