УИХ-ын гишүүд "эрүүдэн шүүсэн" гэх нууц бичлэг үзэхээр ордны А танхимыг зорилоо

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны буюу мэргэжлийн хуульчдын гаргасан зарчмын саналуудыг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны төслөөрөө эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдэхээр боллоо.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд байнгын хороо хуралдсаны дараа УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. 

УИХ-ын гишүүд С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хүнийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзэхээр Төрийн ордны А танхимыг зорилоо. УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөртөө багтан уг хуулийг эцсийн байдлаар хэлэлцээд хаагдах юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)