УИХ-ын гишүүд хөрөнгө, орлогоо маргаашийн дотор мэдүүлнэ

Авлигын эсрэг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй” гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-ын гишүүд энэ сарын 30-нд, Засгийн газрын гишүүд ирэх сарын 7-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлэх юм. Мөн дэд сайд нар ирэх сарын 16, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх аж.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)