УИХ-ын гишүүд матрын нулимс унагадаг

 “Матрын нулимс унагаад” гэдэг үг УИХ дотор ид хүчээ авч байна. Гоморх сон мэт хуурамч, хиймэл дүр эсгэхийг ийн хэл дэг. Ялангуяа АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарсныхаа дараа нэг үе хөнжлөө хуваан нөмөрч явсан МАН-ынхандаа энэ үгийг олонтаа хэлж бай сан. Олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг сонгуулийн өмнө санаачилж, санал худалдан авах оролдлого хийж болохгүй хэмээн АН үзсэн. Тиймээс иймэрхүү төсөл санаачлахгүй байя, өргөн барьсныг нь сонгуулийн дараа хэлэлцье гэсэн юм. Төслийг санаачлагч Д.Очирбат сурвалжлагчийн асуултад хариулахдаа “АН-ынхан эх, хүүхд үү дийг хайрлахгүй бай на” гэх агуулгатай үг хэлчи хэж л дээ. Түүнийг Ч.Сай хан билэг “Нэг том биетэй нө хөр телевизээр ярилцлага өгөхдөө матрын нулимс унагаад байна лээ” хэмээн хэл сэн. Тэгвэл лхагва гаригт чуулганаар төс вийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийх үеэр Л.Гүндалай энэ үгийг давтав. Тэр бээр шатахууны үнийг зохицуулж нөөц бүрдүүлэх, агуулах барих тухай Сангийн сайдын яриаг шүүмжилж, “Байсан хэдэн хувийн агуулахыг нь “Петровис”-ийн Оюунгэрэл гээд танай намын хүүхэн хувьчлаад авчихсан биз дээ. Тэгчихээд одоо агуулах барина гэж матрын нулимс унагах юм” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)