УИХ-ын гишүүдэд "хориг" тогтоолоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн гадаад, дотоодын томилолтыг есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу ээлжит бус чуулганыг дуустал хойшлуулах захирамж гаргалаа. Учир нь тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн ирц бүрдэхгүй, хэд хэд удаа хойшилсон. Үүгээр ч зогсохгүй баасан гарагийн буюу 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд гишүүд хоцорч, шалтгаангүйгээр тасалсан хэрэг ч гарсан. Иймд дээрх шийдвэрийг гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)