УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаан 10.00 цагаас эхлэх ёстой боловч яг одоогийн байдлаар УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй, 45.3 хувийн ирцтэй байгаа тул эхлэлгүй хүлээж байна. Өчигдөр мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн үйлдлээс үүдэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй, Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй төслөө тайлбарлахгүй, хариулахгүй байсаар чуулганы хуралдаан хойшлоод байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)