УИХ-ын “босоо” гишүүн

 Чуулганы танхимд гишүүд сууж ярьдаг бол энэ удаагийн УИХ-д ард түмнээ, нөхдөө хүндэтгэдэг “босоо” түшээ цөөнгүй сонгогдсон бололтой. Ийм жишгийг хамгийн анх бие даан сонгогдсон гишүүн С.Ганбаатар түгээсэн юм. Чуулганы танхим дахь түүний ширээн дээр нэг дөрвөлжин хайрцаг харагдах болсон. Юун хайрцаг болохыг нь гайхаж байсан хүмүүс удалгүй учрыг нь олсон биз.

Босож зогсоод саналаа хэлж, асуултаа тавихын тулд уг хайрцаг дээр тэрбээр микрофоноо тавихыг хүссэн юм билээ. Тэгээд “Зогсож байгаад ярих нь олон талын ач холбогдолтой. Юуны өмнө гишүүд байнга суугаа ажил эрхэлдэг учир эрүүл мэндэд нь тустай. Нөгөө талаар УИХ-ын гишүүд болон ард түмнээ хүндэлж буй хэрэг” хэмээн тайлбарлана лээ. Энэ туршлага бусдад нь ч бас таалагдсан бололтой. Эдүгээ гурав дахь Парламентдаа сонгогдон ажиллаж буй Б.Бат-Эрдэнэ гишүүн ч бас хурал зохион байгуулагчдаас өнөөх хайрцгийг авч байгаад зогсож ярьдаг болсон байна лээ.

С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)