УИХ-д хүргэдэг үхэр тэрэг

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн олон зуун хүн нэгнээсээ ялгарах өвөрмөц сурталчилгааны арга хэрэглэх гэж хэрэндээ хичээсэн байх. Тэднээс нэг эрхэм энэ удаа аргагүй ялгарсан нь 54 дүгээр тойрогт бие даан өрсөлдсөн дуучин С.Жавхлан байлаа.

Энэ эрхэм сурталчилгааны эхний хэдэн өдөр морьтой давхиж, монгол хүн гэдгээ харуулав. Угаас тэр монгол дээл хувцсаараа гоёж, монгол өв уламжлалаа дээдлэх талаар байнга ярьдаг, биеэр үзүүлдэг нэгэн. Сүүлийн хэдэн өдөрт нь мань эр үхэр тэрэг хөлөглөв. 2008 оны сонгуулиар орон нутагт нэр дэвшигчид энэ аргыг хэрэглэж байсан л даа. Гэвч сүүлийн найман жилд иймэрхүү арга хуучирсан байлаа.

“Шинэ юм гэж мартагдсан хуучныг хэлнэ” гэдгийг дуучин залуу харуулж чадав. Үхэр тэрэг, морь унах нь түүнд тохирсон ч гэж янзын. Юутай ч үхэр тэрэг хөлөглөж явсаар тэр УИХ руу орж явчихлаа. Тойрогтоо хамгийн тасархай буюу 11029 хүний саналаар тэрбээр УИХ-ын гишүүн болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)